Pages

29 April 2011

Модон буунаасаа салаагүй шахам бацаан байхад найзын маань аав үе үе 5-н давхарын тагтан дээрээ цээж нүцгэн баян хуур хөгжим дарж суудагсан. Нохойтой 4 танкчин, Баригдашгүй өшөө авагчаар өвчлөөд байсан мань мэтийн дэргэд амьд Арес /эртний Грекийн дайны бурхан/ болсон доль цохисон офицер шүү дээ. Найзын маань аав. Угаасаа манай байр АА-ийн засвар ангийн ахлагч офицеруудын байр. Тэр үеийн социалист ах дүү армиудын сүр хүчийг илэрхийлсэн алдарт эх орны дайны үеийн дуу хөгжим, кино бидний хүмүүжилтэй салшгүй холбоотой байсан болохоор хар багаас минь баянхуур /accordion/ хөгжмийн аялгуу зүрх сэтгэлийг минь татах болсон юм.

Миний дуртай аялгуу Манжуурын толгод. Энэ сонсголонт аялгууг дайны хөлд ядарч зүдэрсэн, туйлдаж ядарч эх орноо санагалзсан Оросын цагаан хааны офицер зохисон дуу юм гэнэ билээ.
Хожим 1991 онд Оросын нэрт кино найруулагч Никита Михайлковын “Уурга” киногоо бүтээхдээ энэхүү дууг санамсаргүйгээр оруулаагүй л болов уу. 1900 оны эхээр Манжуурын төлөөх Япон Оросын тулалдаанд бут ниргүүлсэн цагаан Оросын эзэн хааны Усан цэргийн флот, 1917-оны хувьсгалын дараа Манжуур луу дүрвэсэн цагаан хаандаа үнэнч Оросын сэхээтэнүүдийн цөхрөл гуниг, 1945 оны чөлөөлөх дайнд учир битүүлгээр амиа алдсан мянга мянган хал цэргүүдийн амь нас, тэдний уй гуниг нэвт шингэсэн энэхүү дуу өөрөө өөртөө агуу түүх агуулдаг болоод тэр биз. Нэг сонсоод үзээрэй...



4 comments:

Я.Баяраа said...

Balbariin "Gerelt hair" tuuver deerees ene ayalguunii setgemjiig anh unshsan yum. Daraa ni surguuliin ulaan buland Naidan bagsh maani togloj bilee. Ai manchiriya... rodina mati.

Anonymous said...

tanaih tumur zamd baisan u.

sukhzorig said...

Tomor zamiin tsergiin bairaa gej

http://noorogchin.blog.gogo.mn/index.html said...

Кольчакийн армийн тухай нэгэн сериал гарч байсныг санаж байна. Адмираль Кольчакийн дүрийг гайхалтай бүтээсэн Хабенский уг кинонд тоглох хүртлээ Александрийг "муу цагаантан" гэж бидний адил буруутган эндүү ойлгож явсанаа хэлсэн байдаг юм билээ.
Надад бол Анна нь, тэдний хайр нь зүрх бодол эзэмдэж билээ.
Энэ ая яг тэр мэдрэмж шиг сайхан...