.
.
.
Охидын нүцгэн хөл
Нүдэн дундуур туучих нь
Зун цаг...
“ “ “
Модод халамцуу
Энгэр задгай исгэрэн сэлгүүцэх нь
Намар цаг...
“ “ “
Зүйрмэглэгч сар
Сэмэрсэн сэтгэлээ дээрээс шидлэх нь
Өвөл цаг...
“ “ “
Нойрмог ертөнцийг сэрээж
Хөнжлийн завсараар нялх ногоодын хөл цухалзах нь
Хавар цаг...