
Урт гуалиг хөлөөрөө
Нүдэн дундуур туучиад
Гэгээн тунгалаг харцыг
Булингартуулах
Миний хотын охид
Миний цээжний
Нууцхан мөрөөдөл
Нүд сэтгэлийн соронзон
Урсгал уяхан алхаа чинь
Судсаар минь урсаад
Зүрх цочоох
Миний хотын охид
Миний цээжний
Нэгээхэн хөндүүр
Нүд сэтгэлийн тамлан
Сул асгарах гэзгээрээ
Сэтгэл гижигдээд
Бардамхан /бяцхан/ итгэл төрүүлэх
Хагас нүцгэн
Харц ялдам
Хотын охид
Миний мөрөөдөл
Нүд, сэтгэл минь...
2007.07.02
Улаанбаатар хот
Тэртээ гурван жилийн өмнө тэмдэглэлийнхээ дэвтэрт буулгасан шүлэг маань энэ. Янз нь тухайн үед урт хөлтөнгүүд хачин ихээр сэтгэлийг минь хөдөлгөсөн бололтойдог. Тун удахгүй би хэд хэдэн яруу найрагчийн нүдэн дундуур урт хөлтнүүд хэрхэн туучиж өнгөрсөн тухай шүлгүүдийг нийтлэх болно.