Pages

19 November 2009



НАМРЫН ШУВУУД

Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг маань аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг чам шиг амьдарч үзэхсэн
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн
Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдэгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй...
Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан
Хүсэл шиг, хагцал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн...


"ХУРД" хамтлагын Отгонбаяр ахын ая хийж дуу болсон нь:

2 comments:

uiten said...

áººí ¿ã ¿ñãèéí àëäàà. -Ð ÝÍý ø¿ëãèéã íýðèéã íü ìýäýýä ë ã¿éöýä îéëãîëîî øä. Äóóã íü ñîíñ÷èõîîä ãî¸ ¿ãòýé þì ãýæ áîäñîí õèðíýý ÿã þóã õýëýýä áàéãààã íü ãàéõààä áàéäàã áàéñàí þì.

Çóðàã íü ÷ òààëàãäëàà. ÀÌæèëò õ¿ñüå

Арима said...

Сайн уу. Энэ миний дуртай дуунуудын нэг дээ.

би танд мессенжэр хаягаа энд үлдээлээ. тэгээд холбогдоё. arima79@yahoo.com