Pages

21 February 2010


МУСТА зураач Э.Цолмонбат "Үл тайлал" 80x110

ДӨРВӨН ЦАГИЙН НАТЮРМОРТ

бүл шүлгээс

I

Улиангар модны хатсан мөчир
Уйт салхинд хугарчих гээд түгшүүртэй
Утасны модон дээр үүрэглэх хөгшин болжмор уначих гээд...

Хаа нэгтээ яаран, сандран давхих
Түргэний машины дохио уцаарлангуй
Төрөх эмнэлэгийн цонхон дээр
манцуйтай хүүхдээн тэврэх
бүсгүйн
харц

Хүлээнгүй,
Горьдонгуй...

...Зүрх цагаан эр гөлөг
Зам хэрж боорлох шиг
Суугуул хөсөр шороо
Шуурна.

Нүцгэн шилбэт охид
Үүрээн эвдүүлсэн шоргоолж мэт
Гүйлдэх
Түгшүүрт хавар...


II

Нойрсож буй гүнж
Өврөөс минь сэрэх мэт
Дэндүү бөгчим
Нозоормоор /ялдамхан бүсгүй шиг/
Халуухан өдрүүд
Хуанлийн хуудаснуудыг зөөж одоод л...

Гэгэлзсэн охид
Нүднээ гол шиг урсаад л...
Ай амьсгал давчдам
Халуухан зун...

“Бүгд над шиг хийсвэр” номын шүлгээс

1 comments:

Сарантуяа said...

Сайхан шүлгүүд байнаа. Амжилт хүсье. Нээрээ "Төрөхийн өмнөх өрөа" өгүүллэгийг чинь уншсан таалагдсан. сонин юм байна лээ. Шүүмж олдохгүй байна. Хэхэ