Pages

19 March 2010


.
.
.
.

1999 онд UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization) –гоос жил бүрийн 3-р сарын 21-ний өдрийг дэлхийн Яруу найрагчдын өдөр болгон зарлажээ. Хүн төрлөхтөнийг соён гэгээрүүлэх, оюуны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж энэхүү өдрийг тунхаглан зарласан юм билээ. Юутай ч яруу найраг, утга уран зохиолын эргэн тойронд амьдардаг түүгээр амьсгалдаг, амтанд нь автсан бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Бидний хэдэн бацаанууд /өөрийнхөө үеийн яруу найрагч андуудтайгаа/ өөрсдийгөө дэлхийтэй хамаатуулж энэ өдрийг нэг нэгэндээ шүлгээ уншиж өнгөрөөдөгсөн. Нэг нэгнийхээ бүтээлийг сонсож алдаа оноог олж харан, биесээ хурцална гэдэг “том” хичээл болдог байж дээ.
Ийн бичиж эхлэхээр олон дурсамж ар араасаа хөвөрч ирнэм. Энэ бүгдийг үл нуршин нэгэн шүлэг толилуулъя.



Хэн нэгний номын хуудсан дээр
Би шүлэг ноороглочихлоо
Хөөрхий...
Хоноцын хүүхэд шиг
Хуудас буландсан нярай шүлгийг минь
Хэн нэгэн олоод уншчих вий дээ
“Өргөмөл” гэж ойлгочихно
Хөөрхий...

2007.08.24

“Бүгд над шиг хийсвэр” номоос

2 comments:

A.Амарсайхан said...

Баярын мэнд хүргэе. Нээрээ дээр үед болор цомыг энэ өдөр нэг хийгээд байлуу

Unknown said...

Баярлалаа. Танд ч бас энэ гэгээн гэрэлт өдрийн мэндийг хүргэе...