Pages

05 May 2010

.
.
.
.

Цаг хугацааны төсөөллөө алдах үед
Бие минь одож, сүүдэр минь үлдээд
Бурхад болоод албин чөтгөрийн амсаагүй эрх чөлөөг эдэлж
Би бодол болон хувирна...

Хэн нэгэн намайг эргэн дурсаж
Хэлбэр дүрс, ухамсарыг минь
Харандаа шугам бариад зурж эхэлбэл
Өндөр, өргөн, урт гурвын дунд би ирнэ

Бүхэл ухамсар маань бутархайд шилжиж
Бяцхан хүүхдийн маань аньсганд нулимс хурах үед
Бодол санаа минь орчлонгийн эхлэлээс төгсгөл хүртэл
Хөнгөн хөгжмийн аяс аятай тархан нэвчинэ...

2000 он
“Эрх чөлөө – Миний сүүдэр” номноос


Энэхүү шүлгийг одоогоос 10 жилийн өмнө бичжээ. Би утга зохиол судлаач шүүмжлэгч биш хэдий ч өөрөө энэ мэт хэдэн шүлгээ кубизмын чиг хандлагыг илэрхийлэх болов уу гэж боддог юм. Залуугийн юм даа.

5 comments:

oldoshaksli said...

bi bodol dolon huvirna


gedeg sonin untsug

A.Амарсайхан said...

Чиний шүлгүүд таалагддаг шүү. Би шүлгүүдээс чинь хоёр дугаар дараалаад билүү Тоншуулд нийтэлтэл баахан амьтан шүлэг барьж цуваад. Би манайх шүлэг нийтэлдэггүй гэж хэрүүл хийгээд. Тэгээд энэ юу юм гэж зарим нь дугаар барьж дайраад. Тэгэхээр нь өөр сэтгэлгээ гээд. Гурвалжин дөрвөлжин юм болж байж билээ

A.Амарсайхан said...

40 мянгатын хүүхдүүд билүү дээ. Хөөрхөн шүлэг байж билээ

osohoooch said...

Сайхан шүлэг юмаа. Яг одоо монголд 5,22 ны 00,58 мин болж байна. Би таны блогоор хэсээд, таны "Бүгд над шиг хийсвэр"ийг уншаад сууж байна. Таалагдаж байна. Хүн таалдаг нь би биш ч баярлалаа танд

Sukhzorig said...

bayarlalaa... Osohoooch-d ulam xicheenee. Tsag urgelj shineleg baixiig xicheenee...