Pages

30 May 2010

.
.
.
.
НОЙРОО МАРТАГСАДЫН ЕРТӨНЦ ДӨХ
ГАНЦААРДАЛЫН ШҮЛГҮҮД


Бөгчим,
хэтэрхий бөгчим
Халуун чийглэг агаар /хүзүү цээжинд асна/ энгэр ярна
Шавар тагзны маань зүүхэнтэй орших цөөрмөөс
Орчлонг бүүвэйлэн гуаглах мэлхийн дуу
Чихний омгийг минь үмхэлэн тачаадуулна.
Хуанлийн хуудсан дээр тэмдэглэгдээгүй
эрт орой, элэн галавын зүүднүүд
Хүйтэн шалан дээр халамцуу хөзөрдөнгөө
- Хувь тавиланг чинь мэргэлж өгнөө... хэмээн намайг хуурах
Бөгчим, хэтэрхий бөгчим
Халуун чийглэг шөнө
Нэлэнхүйдээ хөндүүрлэн туйлдсан бие
Дэлхийн татах хүчнээс алс тасран одогч мэт жингүйдээд
Сэтгэл, оюун юугаа мартагнах эгшин
Зүүрмэглэх төдий
Хэтэрхий бөгчим шөнө
Өдрийн явдал нүдэнд харагдаад
Шилэн хоргоны шаазан мэт будмал охид
Зүрх гижигдээд
Хачин омголон залуу насыг минь
чихэнд минь шивэгнэн сануулах
Зуны бөгчим шөнө.


Бэх нь хатаж амжаагүй шүлэг минь...

4 comments:

Anonymous said...

hehe bi bas end bogchimdoostei. ooriigoo harah shig l bolloo

Anonymous said...

shine shyleg baina setgelgee dyrslel n zurag bolj haragdaj baina

tso said...

goe shy syygii ene shyleg setgegdel ylddeeheer shyleg boljee

Болорхон said...

Нойргүй.... бөгчим... шөнө.... бүх юм хоосон... хоосонд би ч бас хов хоосон... дэлхийн татах хүчнээс тасраад... жингүйдээд л...сэтгэл ахуй аль аль нь үгүй.... гоё.