Цонхны тавцан дээрх
ваартай цэцэг
Өвлийн нарыг цантай цонхны
цаанаас ширтэнэ
Бөгчим халуун тасалгаанд навчсын ангасан
чимээ бөглүү ёолонгуй
Хүйтэн тунгалаг агаарт тасалгааны цэцэг
хөрснөөсөө сугаран нисэх гэж тэмүүлнэ
Ус хүлээн цөхөрсөн үндэс
Тамирдангуй гандуухан.
Салхивчаар унах цасан ширхэгүүдийн
тээж ирэх чийглэг агаар
Янагийн үнсэлт шиг ч
Будрах цасан ширхэгүүд уйтгар гунигийн аястай.
Жавартай тэсгим хүйтэн агаар
Бөгчим хуурай тарчлаант зовлонг төгсгөх
ЦЭГ мэт төсөөлөгдөнө...
Аль эрт цагийн усан бороог санагалзан хүлээх хүлээлт нь
Агаарт дүүлэх шувуу мэт нисээд одно
Цонхны тавцан дээрх цэцэг
Цантсан шилний цаанаас
наран зүг саравчлан ширтэнэ.
Бөгчим халуун тасалгаанд навчсын ангасан
чимээ бөглүү ёолонгуй
Жавартай тэсгим хүйтэн агаар л
тарчлаант зовлонг төгсгөх
ЦЭГ мэт...
“Бүгд над шиг хийсвэр” номоос 2007 он
Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
3 weeks ago
6 comments:
Таны номуудыг хаанаас олж болох уу?
Nomuud maani nadad oort mini neg neg xubi l uldsen bgaa. Udaxgui xeblegdex nomon deeree omnox nomuudaa neg neg buleg bolgood xebluulchixdeg yum bil uu gej bodood l suuj bna...
Chi nadaa @ xayagaa ogooch "Erx choloo - Minii suuder" oldox baix...
Жамтай юмыг жамаар нь болгохгүй байснаас бид өөрсдийгөө устгах гээд л. Хүмүүнлэг, энэрэнгүй гэж ярих. Өвлийн жаварт нэг гараад л хатгаа авчих үлбэгэр нэгнээ эмээр амьдруулна. Өнөөх нэгнээс нь өвлийн жавар бүү хэл, өрөөний сийгээнд хатгаа авахаар өөр нэг үр төрөх...
Би яг цонхны тавцан дээрх ваартай цэцэг мэт амьдарсаар... хэзээ тэсгим хүйтэн жаварт хүрч сая зовлонгоо дуусгах вэ... янагын үнсэлт ямархан байдгийг мэдрэх вэ...
Таны гоё шүлгүүдийг уншсаар л сууна... нээрэн Дөрвөн темперамент таалагдсан шүү.
Сайн уу, Сүхзориг оо?
Аюур ах нь байна.
Чи аль хотод байдаг юм бэ? Би Солонгост нэлээд удна.
Миний утас 010-5883-0453 шүү.
Яриарай
Bolorhond bayarlalaa. Nadad oort mini 4 temperament maani ih taalagdaad baigaa yumaa... Suuliin ued yran buteel maani tyn sain baigaa. Martsanaas duulgah neg saihan medee baigaa shuu utsaar yarimz... zalgaarai oiriin ued
Post a Comment