Pages

27 October 2010


Эрхэмсэг яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана ах маань Монголоос ирлээ гэдэг сайхан мэдээг миний бие аваад гурван 7 хоног элбэг болсон. Удтал цаг төлөвлөсөний эцэст бидэн хоёр Гуулин улсын нийслэл Сөүл хотын төвд өчигдөр уулзав.


Уулзаагүй удсан бидэнд хоёрт ярих хөөрөх, үзэж харах юм бишгүй / өөрийн гэсэн өнгө аяс, өөрийгөө таниж ядах мөхөс би сүүлд бичсэн шүлгүүдээ шүүн тунгаалгах гэж ихэд хүсэмжилсэн хэдий ч / их байсан ч олдсон багахан хугацаагаа ажил хэрэгчээр төлөвлөн Солонгосын Үндэсний Музейг үзхээр гараад шидчихэв.

Сөүл хотын төв хэсэг Солонгос улс дахь Монголын элчин сайдын яам байрлах ХАННАМ
/ 한 남/ буудлаас 2-хон буудлын зайтай орших ИЧУН/ 이촌 / буудал дээр уг музей байх.












Манай эртний Киданчуудтай 1019 онд дипломат харилцаатай байсныг гэрчлэх гэрээ. Энэ үед оюутан солилцдог байсан баримт нь олдоод байгаа гэнэ.



Эртний хааны чимэглэл


Энэ музейн Төв Азийн тасаг нь засвартай байсан хэдий ч Япон болон Энэтхэгийн түүхийн үнэт дурсгал тавигдсан үе таарав. Мөн манай Монголын нутаг дээр оршин тогтнож байсан Киданы хаант улс болон бусад хаант улсуудтай холбоотой материалууд мэр сэр байв.










Хүннүгийн үеийн эд өлгийн зүйл мөн байгаа биз.



















Японы түүхийн үнэт дурсгалаас:
"The Tale of Genji" гээд дэлхийн хамгийн анхны РОМАН. Tosa Mitsuoki гэгч Япон эмэгтэйн зохиол аж.

























За энэ Япон эмэгтэйн гоо сайханы хэрэглэлийн хайрцаг сав. ГОО САЙХАН гэдэг бүхэл бүтэн УРЛАГ, СОЁЛ байдаг аж.



Энэтхэгийн түүхийн үнэт дурсгалаас: Утга зохиол, номын Манзушир бурхан.




За энэ мэтчилэн нилээн хэдэн зураг авсаан. Дараа дэлгэрэнгүй блог дээрээ баяжуулж тавих санаа байна. Ингээд манай Монголын айл бүрт мунхагын хар үйлийг тасдаж номын гэгээн үйлсийг бадамлянхуа мэт дэлгэрүүлэх болтугай Манзушир бурхан минь...


Хөлөө бэртээсэн хазгар би маш богино хугацаанд уг музейг тогтож харалгүй шудраад өнгөрсөн хэдийч дараа заавал дахин тухтай үзэх ёстой газар юм байна...

7 comments:

A.Амарсайхан said...

Сонирхолтой музей байна шүү. Улаан туг гэж

sukhzorig said...

Manai nutag uunees dutahaargui tuuhtei shuu dee. Edniih bas suuliin ued tuuhee zohion bas zasna yumiig mushgihdaa sain ard tumen. Mongoliin ezent gurnii ersheeld buren oroogui buren ezlegdeegui geed l abaad baigaa shuu dee ed chin odoo ulaan tsaim tegj dairaad baigaa yum bilee... Ulaan tug gej...

Light said...

музейн барилга нь их том юм билээ.би үзэх гэж дунд нь зөндөө амарч суусан.үзмэрийн хадгалалт хамгаалалт хүнд үзүүлэх урлаг нь сайн юм санагдсан.

Болорхон said...

Таныг уулзахаар явах гэж байгаа гэхэд чинь хамт яваад уулзъя гэж хэлж зүрхлээгүй юмаа... /дотроо бол та хоёроос сайхан зүйлсийн тухай сонсохын далимд сонирхдог уран зохиолын орчуулгынхаа талаар асуух юм ч зөндөө байсан юм/

Яагаад бэртэв ээ... Хурдан эдгээрэй.

Anonymous said...

аа та хоёр сайхан харагдаж байна.гуулин улсад миний хүндэлдэг ах, дүү хоёр ингээд явж байсан гэж бодохоор сайхан юм.

Anonymous said...

аа бас та хоёр оройн яасан ганц нэг шил юм мэдээж...

sukhzorig said...

ugui shuu harin chig uugaagui... dandaa uulzalt burdee uuj ideed baina gej yu baih be dee...