Pages

16 November 2010

Намайг – Хуанлийн хуудас бүртэй инээмсэглэн мэндчилсээр сэрэхэд
Урд шөнийн оддыг өглөөгүүр цэвэрлэгч эмгэн шүүрдээд хаячихсныг
Модод юу ч хараагүй дүр эсгэж
Салхи юу ч сонсоогүй мэт исгэрч
Шөнийн явдалыг надаас бүгд нууна...

Шүдний оо сойз, савангийн оролцоотойгоор урд шөнийн зүүднээсээ
сая нэг бүр мөсөн салж аваад
Өвгөн улиас шиг хөгшид хаа нэгтээ нарлаж
Исгэлэн дарс шиг охид хэн нэгнийг хоргоон салхилах
Нууцаар дүүрсэн их хотын урсгалд хөл нийлүүлэн алхалдаг
Өдрийн явдал надад бүгд сонирхолтой...

Намайг – Цахилгааныхаа тоолуурыг түр амсхийлгэн зогсооход
Өвгөн сахиул ороодог тамхиныхаа цогоор тэнгэрийг хэдэнтээ цоолж ододыг урлана.
Шувууд нисэлдэж, энд тэнд жиргэхээ больж
Хаалга үүд болгон бат бөх цоожлогдоод
Хаа нэгтээ надаас далдуур ямар нэгэн хуйвалдаанд бэлдээд
Шөнийн явдалыг надаас БҮГД нууна...
Намайг - эзгүйдэг

2010.09.02-нд 01.00 минут Сөүл хот.


Ирэх онд нэг бус ном хэвлүүлэх санаатай. Час хийсэн халуухан ном яруу найрагт хайртай, дуртай хүмүүсийн гар дээр тавих гэсэн хүсэл мөрөөдөл дүүрэн л байна. Тэгээд тэсгэлгүй шүлгүүдээс нь блогтоо тавиад байдаг. Зарим нэг зохиолчид “номын амт” байхгүй болчихно гэж зэмлэх юмаа. Мунхаг миний бодлоор бол бүр эсрэгээр улам чангарна гэж бодоод байгаа юм. Үүндээ ч итгэлтэй байна. Нэг ёсондоо чанартай юмны “амталгаа” гэх үү дээ. За нэг иймэрхүү шүлгүүд...

5 comments:

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Чиний шүлгэнд нэгэн этгээд зүйл байдаг шүү. Багад минь нэг ухаантай хөгшин галын хайчнаас өөр багаж гартаа барилгүй, мурий хадаасны хугархайгаар хөөрөгний сэтгүүрийг сийлбэртэй юутай нь урлачихаж байвал тэр жинхэнэ уран дархан гэж билээ. Би 14, 15 настай, нисэх загварын дугуйланд явж онгоцны загвар урладаг байсан үе. Энэ үг санаанаас гардаггүй.

Миний найз нэг цэвэрлэгч эмгэн, оо сойзхоныг гартаа барьж байгаад нарийн сийлбэртэй шүлэг урлачих юм.

Блогтоо бүтээлээ нийтэлж байсан нь дээр дээ. Амталгаа гэж нэг маркетингийн арга шүү дээ

Р.Улам-Оргих said...

gaihaltai saihan.
shine nomiig tani tesen yadan huleey...

Я.Баяраа said...

hn

Icheenii dorgo shig yumnuud tegj l baig
Nom bol, nom sh dee

Сарантуяа said...

Сайхан шүлэг шүү. Дүүдээ амжилт хүсье. Чамаас их олон бүтээл хүлээж байгаа шүү. Сараа эгч нь