Pages

17 December 2010



Бийрээн будгандаан дүрээд орхичихсон
Ихэмсэг зураачийн гэгээн бодрол
Бичиж эхэлчихээд баллачихсан найрагчийн онгод
Ингээд л дуусчихна гэж үү?

Намайг ингээд явчихвал
Зүрхийг минь зорж, сэтгэлийг минь хөвөрдөх
Зүйр үг олдомгүй тэр охидын тухай
Хэн бурхадын мэлмийд мялаалгаж сонорт нь хүргэх вэ?
Сүүдэр нь хүртэл нөмөртэй санагдах энэ орчлонгоос
Бурхадын зөвшөөрөлгүй би буцаж болохгүй.

Хатуу орчлонг тайтгаруулах л гэж
Хэвлийдээ торних үрээ чагнах бүсгүйн
Хүйсэн дээр нь хэн үнсэхэв
Хаврын нялх ногоод
Намрын өвгөн навчсын
Баяр гунигийг хэн дуулах юм.

Бийрээн будгандаан дүрээд орхичихсон
Ихэмсэг зураачийн гэгээн бодрол
Бичиж эхлээд баллачихсан
Тэнгэрлэг найрагчийн онгод
Ингээд л төгсчихнө гэж үү?

Намайг ингэж зүүдлэж, цочиж сэрээд харахад…
Намрын сүүл сарын навчис гудамжинд
Сүүлчийн вальс эргэх мэт эргэлдэн бүжицгээнэ
Бурхадын зөвшөөрөлгүй зүйл гэж үгүй.

Бүгд над шиг хийсвэр – 2007 номоос

4 comments:

Г. Оргилболд said...

Сайн байна уу? Гэрэл гэгээтэй өвөл үргэлжилж байна.

Номыг тань уншиж байсаан. Сайхан ном шүү.

Sukhzorig said...

Saihan oboljij bainaa. Nomiig maani unshij baisan bol bayarlalaa. On garaad hachin saihan nom hebluulnee nutagtaa. Tun doriuhan shine uner ongo buhii nom hebluuleh sanaa baina. Ter ued tsag zab gargaad unshina gedegt chin naidaj bainam...

Г. Оргилболд said...

Тэгэлгүй яахав. Тэсэн ядан хүлээнэм. Болор цомын дуулиан сонсоо л биз...

CRYSTAL CUP хэмээн нэрлэх болсон доо хаха...

Light said...

Намрын сүүл сарын навчис гудамжинд
Сүүлчийн вальс эргэх мэт эргэлдэн бүжицгээнэ
Бурхадын зөвшөөрөлгүй зүйл гэж үгүй.