Pages

27 January 2011

Танилцаад удаагүй ч
Чиний инээмсэглэл
Танил дотно санагдах
Чиний халуухан амьсгал
Чихний омгийг шүргэсээр дотор минь нэвчин
Тархины эд эс, ширхэг бүрийг онгичиж самууруулаад
Буй биеэр минь тархнам.
Чиний гар хурууны үзүүрт
Зүрх минь захирагдан дуулгавартайгаар цохилж
Бүх л биеэр минь цахилгаан гүйдэл урсаад
Над руу давалгаалан ирэх их урсгал
Ямх ямхаар тэмтчиж хүлхэн дур зоргоороо авирлаж
Хэн ч биш задгай салхинд чавхдас нь хүүгэх
ятга мэт болгож орхих
Чиний уруул миний зүрхний өнгөтэй ижилхэн
болоод л нэгэн цогц болон уусан
Намайг дотроос минь мэдэрч
Хөг оруулан эгшиглүүлэх
бурхан минь
Нэрээ хэлээч
Надаа...

2009.05.10-нд

Марзан эд байгаа юм шүү энэ...

2 comments:

Шувуухай said...

Бурхан минь
Нэрийг минь шивнээч...
Наддаа

ккк

havriin_misheel said...

Гунигийг минь хүртэл ариусгаж асгах
Есдүгээр сарын бороонд
Гудиггүй ихээр аашилсан чиний төрхөнд
Ертөнцийн тийм их ганцаардал Оршдогийг мэдээд
Өөрөөсөө ичэхүйд ганихарсан чиний төрхөнд үхтэл атаархаж
Өнөөдрийг хүртэл чамд татагдах
Ганцхан ширхэг гэгээн хүсэл байна
Суунаглах янжуурын минь утаа хүртэл
Чамайг зураглаж байхад
Сураг алдраад миний амьдралаас бүр мөсөн холдож
Чилсэн биений хөндүүр зовиурыг арилгаачдээ
Орших эс оршихуйн гэгээн чагтгаа Зүрхэнд зүйж орхичихоод
Одоо хүртэл мартагдахгүй байгаа дүр төрхөө аваад
Гэрэл гэгээ цацруулсаар үүрд ирээчдээ