Pages

10 October 2009


.
.
.

Өвсний судасны цохилтыг мэдэрнэм...

Чимээгүй амь тавих хатсан өвсний
Туниа муутай бэлхүүсээр тэвэрч
Уй гунигаас нь хуваалцахад
Чихэнд бурхадын шивнээ сонсдоод
Цээжинд бүүвэйн дуу эгшиглэдэг
Өвснүүдийн гунигийг хуваалцахад
Омголтсон уруул минь ягааран чийг дааж
Орчлонгоор нэг ер бусын анхилуун ялдам үнэр түгээд
Бие минь хатсан навч адил салхинд хийснэм
Хуруу үзүүрт айсан өвсний судасны цохилт мэдрэгднэм...

1 comments:

uiten said...

өвсний гуниг хуваалцах аа гэж....


Монгол хэлний энэ харъяалахын тийн ялгал заримдаа давталт ихтэй хэцүү. НЭГ өгүүлбэрт хэд хэд орчих жишээтэй. Давталт гэхдээ хөгөө олвол сайхан л даа. / Өвсний судасны гэж уншаад бодсын. Өвсний судасны цохилтын чимээний Өр авдөмийг мэдрэхэд.... гээд ний, ын, гээд яваад байж болохоор ккк/