Pages

02 January 2010


.
.
.


Охидын нүцгэн хөл
Нүдэн дундуур туучих нь
Зун цаг...

“ “ “

Модод халамцуу
Энгэр задгай исгэрэн сэлгүүцэх нь
Намар цаг...

“ “ “

Зүйрмэглэгч сар
Сэмэрсэн сэтгэлээ дээрээс шидлэх нь
Өвөл цаг...

“ “ “

Нойрмог ертөнцийг сэрээж
Хөнжлийн завсараар нялх ногоодын хөл цухалзах нь
Хавар цаг...

2 comments:

BorlaSQue said...

сэмэрсэн сэтгэл
шалбааг туучина
харанхуй гудамж



ккк хаку бичүүл би ямар байна айн

Kolibr said...

...
Эр харц
Энгэрээр тэнүүлчлэх нь
Зун цаг

...
Найрын сураг
Намайг гуниглуулах нь
Намар цаг

...Моддыг уйлуулснаа
Тэнгэр далдлах нь
Өвөл цаг

...
Өвгөн сэтгэл
Өчигдөрөө дурсах нь
Хавар цаг

нэг иймэрхүү юм биччихвэл буруудахгүй байгаа...ккк