Pages

14 January 2010



Дөнгөж саяхан. Цагийн өмнө “Ахаа Монголоос ном маань ирлээ” гэж догдолсоор Солонгос дахь Монголчуудын утга зохиолын “Хөх эгшин” бүлгэмийн анд Гангантөгс / gangantugs.blogspot.com / над руу утас цохив. Болзоот газар, баяртай уулзалт. Бидэн хэд танилцаад удаагүй ч “АГААР” нэгтэй хүмүүс гэдгээ анхныхаа уулзалтаар л мэдэрцгээсэн улс. Сонин л доо. Энэ хэд маань хүний нутагт ирээд удсан ч яруу найрагт хайртай утга зохиолоор сэтгэлээ хөглөж явдгыг нь зурвасхан уулзахад л ойлгомжтой. Хавьд номын садангуудтайгаа уулзаагүй надад ч сэтгэл нэгэн ер бусын хэмнэлтэй. Олон ном иржээ. Арван дөрвөн ном худалдан авсан юм байна. Манай хүн. /зарим номын зургийг нь буулгаж амжив/
Миний тэртээ 2002 онд Л.Өлзийтөгс эгчийн гарын үсэгтэй “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-ыг аваад харьсан оройг өөрийн эрхгүй санагдууллаа. Хожим хойно Өлзий эгчтэй доорх шүлгийн түүхийг ярьж байсан юмдаг. Тийм ээ “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” - д


Шинэ ном
Уншиж амжаагүй
Шинэхэн ном...

... Ээ чааваас
Хуудас цаас нь
Сахлын хутга шиг
Хурц гэж жигтэйхэн...

Шинэ ном
Уншиж амжилгүй
Шинэхэн хуудсанд нь
Хуруугаа зүсчихлээ...

Шинэ ном...

2002 он 10.09

1 comments:

Arima said...

хэхэ дандаа гоё номууд байна. нээг их олон ном харагдаад бсн чинь хэдхэн хүний л бүтээлүүд байна шү. хөх эгшинийхэнтэй холбогдоод авдаг чинь сайн болжээ