Pages

18 January 2010



ЦАМЦАН ХҮҮХЭЛДЭЙ

/Зүүний нүдийг утсаар сохлоод
Зүүдэл зүүдлээр нь хэлхээд/
М.Цэцэнбилэг


Хуучин цамцныхаа тасархайгаар биеийг чинь бүтээж
Хоёр ширхэг товчоор нүдийг чинь урласан
Тэгээд чамд Хүүхэлдэй гэж нэр өгөөд
Дэрэн дээрээ чамайг суулгасан

Би чамд дурласан
Би чамайг урласан

Уйтгар гуниг надаас холдсон
Уртаар санаа алдаж цонхоор гөлрөхөө больсон
Бээлийгээ тайрч цамц оёоод
Уруулыг чинь улаан утсаар эмжсэн

Хүүхэлдэй минь
Хүүхэлдэй минь
Би чамд дурласан
Би чамайг урласан

Ноосон малгайгаа эмжин оёоод
Тас хар даашинзтай болгосон
Нойрсох болгонд чамайгаа тэвэрдэг болсон
Хүүхэлдэй минь

Би чамд дурласан
Би чамайг урласан
Хүүхэлдэй минь
Хүүхэлдэй минь

2003.05.06

“Эрх чөлөө - Миний сүүдэр” номноос


Миний багын найз “Шөнийн галт тэрэг” хамтлагын дуучин Цэцээгийн шүлгээс санаа авсан шүлэг л дээ. Цэцээгийн өөртөө зориулж бичдэг шүлгүүд үнэн “тасархай” л даа. Нэг л ер бусын ертөнц, дүрслэл, өнгө байдаг юм.

1 comments:

oldoshaksli said...

Yamar gaihaltai shuleg ve