Pages

18 June 2010



/Солонгосын далайд хийсэн аялалын зурагнаас /

Хүсэл мөрөөдөл минь
Хурууны өндгөнд имрэгдсээр
мөлийсөн эрхи шиг
Эрхиний бөөр шиг
Зүрх сэтгэл, хувь тавилан минь
Он жилийн нугачаанд элэгдсээр
гөлийсөн зоос шиг
Зоосны хоёр тал шиг
Оюун ухаан, бодол минь
Урсгал голд хэвтсээр
мөлийсөн чулуу шиг
Чулууны гадаргуу шиг
Зөн совин минь
Шөнөжин орсон борооны дараах
цэлмэг тэнгэр шиг
Тунгалаг агаар шиг
Ариун...
...Тосон ирэх он жилүүдийн салхийг
зүсэн тэмүүлэгч
Улам тунгалагшин нягтарах
Бядан явагч - Хүмүүн

2010.03.13 –нд Сөүл хот

2 comments:

Я.Баяраа said...

tas hiitel avchee.

Tashuur gej kodlood HArdndaa savellee.

A.Амарсайхан said...

Би нисэхийн зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байлаа. 83 онд залуу зохион бүтээгчдийн дугуйланд яваад л. Онгоцны загвар бүтээгээд л. Бүтээлээс маань загварын хоёр далавч л үлдсэнсэн. Агуулахын тоосонд дарагдаад л хэвтээд байсан. Саяхан гаргаж хаясан.

Яагаад ч бүтэхгүй зүйлийг хүүхэд мөрөөдөж байхад дэвэргээд "чи нисэхийн зохион бүтээгч болно чиний өмнө гэрэлт ирээдүй байна" гэж нүдээ аниад хэлчихдэг сайхан нийгэмд амьдарч байж дээ.

Одоо бодоход багын тэр мөрөөдөл минь мөлийсөн эрхиний бөөрний төдий ч үлдэх хувьгүй зүйл байж дээ.