Pages

21 June 2010

.
.
.
.
Яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа дүүтэй бид хоёр “Их сургуулийн гудамж” сэдвээр шүлэг бичиж үзвээ. Мэдээж Yahoo.messenger-ээр шүү дээ. Ийнхүү дор бүрнээ богино нэг нэг шүлэг бичсэн билээ.

Ядамсүрэнгийн БАЯРАА (6/18/2010 11:40:12 PM)

Их сургуулийн гудамнаа голт бор цэцэглэхийн үед
Ихэмсэг зангийн улаан навчис цээжнээс хагдраад
Итгэл найдварын цагаан нахиа түрэн цухуйхийг
Ихэмсэг бардмаар
Түрэн цухуйхийг олж үзнэм.
Гудас хаяад л унтмаар гудамханд минь
Голт бор цэцэглэхийн үес.

* * *

Г.Сүхзориг.

Энд миний “залуу нас”
Эргэлзээ үгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд
- хаа нэгтээ нь холхин яваа мэт санагдах
Энд тэртээ хэдэн оны өмнөх
Төгсөлтийн өдрийн өнгөт цэцэгс
Өнөөдөр охидын дүрд хувилчихаад яваа мэт төсөөлөгдөх
Их Сургуулийн гудманд би саатнам...
...Энэ л гудамжины хаа нэгтээ миний “залуу нас”
Цэцэг шиг охид сугадан яваа мэт ээ...

2010.06.19. 00.14 минут

5 comments:

Unknown said...

yaaay ta 2 chin harin messengereer ingeed bichiltseed baival ballaj hayh humuus uu gui yu hehe

Төгсөлтийн өдрийн өнгөт цэцэгс
Өнөөдөр охидын дүрд хувилчихаад яваа мэт төсөөлөгдөх yaruu nairagch gj tsag hugatsaanaas yamar ch hamaaralgui huniig heleh ch yumuu

Б.Батзаяа said...

Гоё байна. Их сургуулийн гудамжаа гэж... Ер нь үе үе ингэж сэдэв сонгоод бичээд байвал зүгээр юм бишүү? Би өөрийнхөө хувилбарийг биччихвэл болдог болов уу, яадаг бол?

Их сургуулийн гудамжинд
Нэг эмгэн тамхи зарж суух нь
Инээд, бас хөгжил дэвшлийн дунд
Дусал нулимс бөртөлзөх шиг, эсвэл,
Ганц хуучин хийл гэнгэнэх шиг санагдана
Их сургуулийн гудамж
Нас ахих тусам уйтгараар дүүрээд
Эндхийн хүмүүс улам бүр залуужих шиг бодогдоод
Их сургуулийн гудамжинд цас хаялах уйтгартай
Бороо асгасан ч гунигтай
Охидын инээх нь тавлах мэт сонсогдоод
Ойрхон өнгөрөх ч дургүй болсон.
Их сургуулийн гудамжинд
Эмээ хүртэл тамхи зарахаа больсон

Sukhzorig said...

Bayarlalaa. Batzaya ene sanaa chini taalagdaj bainaa. Daraa daxin sedeb boonooroo songoj bichine shuu. Chamaig oroltsono gedegt itgej baina.

Я.Баяраа said...

conference hiigeed bichvel bolsiish dee

Б.Батзаяа said...

Эсвэл зүгээр иймэрхүү сэдэв нэрлээд л орхичихол болно. Тэгээд сэтгэгдэлээр шүлгүүдээ үлдээгээд байхад болно байх. Мэссэнжэрээр бичвэл тухайн үед мэссэнжэртэй байгаагүй хүн нь автоматаар хасагдах нь байна шд хэхэ