Pages

06 March 2011

Модод навчсаа гөвчихөж…

Дахиад л хуримын цуваа хажуугаар өнгөрөх чинь

Хачин ихээр надад дурласан бүсгүй хүнийх болчихлоо

Намайг хүлээдэг бүсгүй нэгээр дутлаа…



Манай цонхны тавцан цасанд дарагдчихаж…

Дахиад л чимээгүй хот зүглэх гашуудлын цуваа

Эрх чөлөөт шүлгийг минь сонсох л байсан

хүн нэгээр дутлаа…



Миний дурлалт нүүдлийн шувууд ирчихэж…

Дахиад л тэнд хүүхдийн чарлах дуу хадах чинь

Гарцаагүй тэр миний л хүүхэд байгаа…

Зун болчихож…



2002 он 09. сар

"Эрх чөлөө - Миний сүүдэр" номоос 2003 номоос

5 comments:

Д . Ичинноров said...

Амьдрал чи юутай богино билээ...

Г. Оргилболд said...

Намайг хүлээдэг бүсгүй амьдралаас богинохон. Энэ нь ч сайхан санагддаг л юм даа хэхэ

Эртний ерөөлөөр мэндийг тань мэдэх өдөр өнөөдөр байжээ.
Мэнд амгалан уу Ах минь?

sukhzorig said...

sain uu? erxem duu amarhan sain uu... Oiriin ued tun zab muutai bainaa. Xariu bichilgui ydsand uuchilaarai.

☜★☞ Безруковт дурласан охин ☜★☞ said...

...
Дураа хүрэхээр очдог охин чинь
Дууны бадаг шиг богинохон настай шүү

Unknown said...

Tanii hvvhed gedgiig yaj medej bgan be