Pages

07 July 2011

Гэртээ харих цэцэрлэгт гудамжны
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх гэрэл
Ялаа шумуул залхууяа үргээн зогсоо үнээ мэт хүлцэнгүй

Үнээ мэт хүлцэнгүй шөнийн гэрэл дор
Хөгшид хааяахан бодлогоширч суух модон сандал
Зүүрмэглэнгүй

Цагийн зүү цохилох мэт
Хосын озолдон үнсэлдэх янагийн чимээ харанхуйн зүгээс
Эгшиглэх агаад

Хүлцэнгүй зүүрмэглэгчдийн бодлогоширох дурсамжид хүртээлгүй
Хэнхдэг цээжинд ер бусын нууцлаг орших зүрхний
Цэцэрлэгт гудамжнаа

Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх
Хүлцэнгүй үнээ мэт гэрэлд
Зүүрмэглэгч модон сандал бий...

Хааяахан
Хуучин дуртгалын манан дунд
Бясалгаж би суух дуртай...

2011.06.06

4 comments:

Р.Улам-Оргих said...

er busiin saihan sanagdaw...

Я.Баяраа said...

Тунчиг тунгалаг мэдрэмж төрөв...

Шувуухай said...

Хөнгөн сэвэлсэн сэтгэл...

Б.Батзаяа said...

Үнээ мэт хүлцэнгүй гэрэл...
гайхалтай...