
Түүнийг явж одоход
Би – сэтгэлийн цагаан цааснаа
тод хараар “хагацал” гэж / тэмдэглэн /
бичиж хадгалсан
Тэгээд хайр хагацлаартөгсдөг юм байна гэж ухаарсан...
Чулуун шал товшсоор алсран одох
Түний гутлын чимээ мэт он жил улиран одож
Нэг анзаарахнээ
“хагацал” гэсэн бичиг бүхий
өнөөх сэтгэл /өөрөө өөрийгөө урж тасдан/
Өөр хэн нэгэн рүүцаасан шувуу хийн
шидэлсээр зогсном
Орчлонгоор нэг“хагацал”-ийн хэлтэрхий бүхий
цаасан шувууд нисэлдэж эхлэхэд
Өөрийн мэдэлгүй / хөндий цээжнээс /“амьдрал юутай сайхан” хэмээх авиа
үл мэдэг бүдэгхээн дуулдах аж...
Түүнийг явж одсоноос хойш...2010.12.25
"Шувууны нүд шиг Нар..." номын шүлгээс
1 comments:
Орчлонгоор нэг хагацалын хэлтэрхий бүхий цаасан шувууд...
Тэдний шархалсан далавчны чимээ...
Post a Comment