Pages

17 April 2012





Түүнийг явж одоход
Би – сэтгэлийн цагаан цааснаа
тод хараар “хагацал” гэж / тэмдэглэн /
бичиж хадгалсан
Тэгээд хайр хагацлаар
төгсдөг юм байна гэж ухаарсан...

Чулуун шал товшсоор алсран одох
Түний гутлын чимээ мэт он жил улиран одож
Нэг анзаарахнээ
“хагацал” гэсэн бичиг бүхий
өнөөх сэтгэл /өөрөө өөрийгөө урж тасдан/
Өөр хэн нэгэн рүү
цаасан шувуу хийн
шидэлсээр зогсном

Орчлонгоор нэг
“хагацал”-ийн хэлтэрхий бүхий
цаасан шувууд нисэлдэж эхлэхэд
Өөрийн мэдэлгүй / хөндий цээжнээс /
“амьдрал юутай сайхан” хэмээх авиа
үл мэдэг бүдэгхээн дуулдах аж...

Түүнийг явж одсоноос хойш...

2010.12.25

"Шувууны нүд шиг Нар..." номын шүлгээс

1 comments:

Б.Батзаяа said...

Орчлонгоор нэг хагацалын хэлтэрхий бүхий цаасан шувууд...
Тэдний шархалсан далавчны чимээ...