Pages

22 August 2010




АЛИСА-тай хамт ГАЙХАМШИГТАЙ


Түүнийг Алиса гэж дууддаг
Тэр урт хөлтэй богино банзалтай
Богино нэртэй урт намтартай
Алиса “гайхамшигтай”

Алиса...
Амандаа хийгээд хүлхмээр
Алиса...
Алган дээрээ бөмбөрүүлмээр
Алиса...
Миний шүдний өвчин
Алиса...
Зүрхэнд шаасан чинжаал

Сэрүүн зүүд
Сэхүүн мөрөөдөл
Мартагдашгүй амт
Миний Алиса “гайхалтай”

Тэр минийх...
Гэнэн охин шиг төрхтэй ч
Тэр бүгдийг хийж чаддаг
Түүнтэй цуг
Гайхшигтай...
Ертөнц
Алиса бүгдийг хийнэ...

Тэвчээр алдагдам
Тачаангуй Алисаг
Үнсэхэд өвдөх шиг
Өвдөлт маань нисмээр болгодог

Хүйснийхээ хажууханд
хатгуулж шархлуулсан
зүрхийг минь шивүүлчихсэн
Харцны нь цаана
аниргүй нам тайван ертөнц нуугдах
Алиса “гайхамшигтай”

Тэр баяртай ч гэж хэлээгүй
Тэгээд нэг л өглөө явчихсан байсан
Түүнд "БИ ХАЙРТАЙ" юм байна
Түүнийг Алиса гэдэг

Тэр урт хөлтэй богино банзалтай
Богино нэртэй урт намтартай
Алиса “гайхамшигтай”
Алиса “гайхалтай”

2010.08.22-нд Сөүл хот

Тийм ээ... Алисатай хамт гайхамшигийг мэдэрмээр... “ЯАГААД ЗААВАЛ ЗААВРЫН ДАГУУ АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ..? бүл шүлгүүдээс

1 comments:

A.Амарсайхан said...

Миний Лена яг л ийм бүсгүй байлаа. Нүдэнд харагдах шиг. Яана аа, эхнэр уншчихвал толгойгоо хагалуулна аа. Гэдэс хагархай байгааг хэлэх үү