Pages

21 June 2010

.
.
.
.
Яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа дүүтэй бид хоёр “Их сургуулийн гудамж” сэдвээр шүлэг бичиж үзвээ. Мэдээж Yahoo.messenger-ээр шүү дээ. Ийнхүү дор бүрнээ богино нэг нэг шүлэг бичсэн билээ.

Ядамсүрэнгийн БАЯРАА (6/18/2010 11:40:12 PM)

Их сургуулийн гудамнаа голт бор цэцэглэхийн үед
Ихэмсэг зангийн улаан навчис цээжнээс хагдраад
Итгэл найдварын цагаан нахиа түрэн цухуйхийг
Ихэмсэг бардмаар
Түрэн цухуйхийг олж үзнэм.
Гудас хаяад л унтмаар гудамханд минь
Голт бор цэцэглэхийн үес.

* * *

Г.Сүхзориг.

Энд миний “залуу нас”
Эргэлзээ үгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд
- хаа нэгтээ нь холхин яваа мэт санагдах
Энд тэртээ хэдэн оны өмнөх
Төгсөлтийн өдрийн өнгөт цэцэгс
Өнөөдөр охидын дүрд хувилчихаад яваа мэт төсөөлөгдөх
Их Сургуулийн гудманд би саатнам...
...Энэ л гудамжины хаа нэгтээ миний “залуу нас”
Цэцэг шиг охид сугадан яваа мэт ээ...

2010.06.19. 00.14 минут