skip to main |
skip to sidebar
Хар нүдний шил зүүсэнТэнгэр Яралзтал инээмсэглэхҮдшээр...Буйдхан зоогийн газар огтоос зохимжгүй / хуучны / аязан дор байн байн янжуурын улаан цог гялалзуулахШаазан тоглоом мэт будмал хүүхнүүдтэй Тохитой хүний дүр эсгэн сууж залхаад Сэтгэл, зөн совингоо дагахад гэмгүй тухай ярьж буруудаадТэсгэлгүй /шал худлаа/ агсан тавьж гудманд гараадХар нүдний шилт өөд харан уртаар санаа алдахад Тэнгэр шүлсээ үсчүүлэн баахан загнаж Заяаны хань зам дээр хэвтэж байдаггүй гэж уйлагнана.Будаг шунхны үнэр, тамхины бохь холилдсон энэ л хүүхнүүд биш шүү бурхан минь За яах вэ дээ...Ганц биеэр байхад юу нь болохгүй гэж...Гудамжны хаа нэгтээгээсХачин хуучны дуу чихнээ сонсдоноХайран гутал шавхай туулчихлаа...2007.11.03Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь