
.
.
.
.
Өвлийн жавар
Эсгэлэн уруулыг минь хайрахад
Чамайг дурсдаг...
Амталж өнгөрөөсөн
Жаргал зовлон болж
Цээж хөндүүрлүүлдэг...
Хүйтэн жавар шиг
Чамд дурлаж явснаа
Одоо гайхдаг...
Саарал малгайг минь
Цас дархад инээд хүрч
Сэтгэлдээ чамайг үзэн ядахдаа
Хүйтэнд би дурладаг.
2 comments:
Сайн уу, Сүхээ. Ажил нь сайн уу? Шүлэг уншаагүй уджээ. Сайхан бна. Чи ч өөрийн гэсэн өнгө төрхтэй, өвөрмөц нэгэн дуу хоолой хэдийнэ болжээ.
Гуниглахаар барах уу даа
Ах минь.
Post a Comment