МУСТА зураач Э.Цолмонбат "БИ санааны чимэг" 50х70
Урт гуалиг хөлөөрөө
Нүдэн дундуур туучиад
Гэгээн тунгалаг харцыг
Булингартуулах
Миний хотын охид
Миний цээжний
Нууцхан мөрөөдөл
Нүд сэтгэлийн соронзон
Урсгал уяхан алхаа чинь
Судсаар минь урсаад
Зүрх цочоох
Миний хотын охид
Миний цээжний
Нэгээхэн хөндүүр
Нүд сэтгэлийн тамлан
Сул асгарах гэзгээрээ
Сэтгэл гижигдээд
Бяцхан итгэл төрүүлэх
Хагас нүцгэн
Харц ялдам
Хотын охид
Миний мөрөөдөл
Нүд, сэтгэл минь...
2 comments:
Сайхан шүлэг байнаа амжилт хүсье. Амжилт хүсье. Залуу нас санаанд орчихлоо доо.
bayarlalaa egch mini... Saixan xuuxen bolgon nadad xamaatai met nisdeg baij dee... Zaluu nas gej
Post a Comment