Дөрвөн темперамент / бүл шүлэг /
Флегматик
Намайг – Хуанлийн хуудас бүртэй инээмсэглэн
мэндчилсээр сэрэхэд
Урд шөнийн оддыг өглөөгүүр цэвэрлэгч эмгэншүүрдээд хаячихсныг
Модод юу ч хараагүй дүр эсгэжСалхи юу ч сонсоогүй мэт исгэрч
Шөнийн явдалыг надаас бүгд нууна...
Шүдний сойз, гарын савангийн оролцоотойгоор
урд шөнийн зүүднээсээ сая нэг салаад
Өвгөн улиас шиг хөгшид хаа нэгтээ нарлажИсгэлэн дарс шиг охид хэн нэгнийг хоргоон салхилах
Нууцаар дүүрсэн их хотын урсгалд хөл нийлүүлэн алхалдаг
Өдрийн явдал надад бүгд сонирхолтой...
Намайг – Цахилгааныхаа тоолуурыг түр амсхийлгэн зогсооход
Өвгөн сахиул ороодог тамхиныхаа цогоор тэнгэрийг
хэдэнтээ цоолж ододыг урлана.
Шувууд нисэлдэж, энд тэнд жиргэхээ больжХаалга үүд болгон бат бөх цоожлогдоод
Хаа нэгтээ надаас далдуур ямар нэгэн хуйвалдаанд бэлдээд
Шөнийн явдалыг надаас БҮГД нууна...
Намайг - эзгүйд
2010.09.03-нд 01.00 минут Сөүл хот.
3 comments:
tanii urland dandaa l "tanhai" buteeluud l bdg shu de
bayarlalaa. Arima duu mini daxiad zondoo sain shuleg baigaa. Nomoo gartal xab daraad baij chadaxgui yumaa... tesgelgui l neg negeer l delgechix yum...
Yasan saihan shuleg ve? Saihan geh ymuu esvel sain ch geh ymuu? Ymar ch bsan biden shig hotiin humuust bol ih saihan bna
Post a Comment