skip to main |
skip to sidebar
Хар нүдний шил зүүсэнТэнгэр Яралзтал инээмсэглэхҮдшээр...Буйдхан зоогийн газар огтоос зохимжгүй / хуучны / аязан дор байн байн янжуурын улаан цог гялалзуулахШаазан тоглоом мэт будмал хүүхнүүдтэй Тохитой хүний дүр эсгэн сууж залхаад Сэтгэл, зөн совингоо дагахад гэмгүй тухай ярьж буруудаадТэсгэлгүй /шал худлаа/ агсан тавьж гудманд гараадХар нүдний шилт өөд харан уртаар санаа алдахад Тэнгэр шүлсээ үсчүүлэн баахан загнаж Заяаны хань зам дээр хэвтэж байдаггүй гэж уйлагнана.Будаг шунхны үнэр, тамхины бохь холилдсон энэ л хүүхнүүд биш шүү бурхан минь За яах вэ дээ...Ганц биеэр байхад юу нь болохгүй гэж...Гудамжны хаа нэгтээгээсХачин хуучны дуу чихнээ сонсдоноХайран гутал шавхай туулчихлаа...2007.11.03Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь
4 comments:
emzeghen medremjuud. Setgel chini jaakhan guniglangui yavaa umaa daa.
Сайхан шүлэг байна аа. Бүгчим халуун өдөр сэрүүн сэрхрээ татах шиг өөр амьсгалтайд чинь талархаж явдаг шүү. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье
shuleg gehed haashaa um be dee
Bayarlalaa hu... Hereg bolgoj setgegdel uldeesend tani... Uzsen harsan unshsan bolgonoo yu gej oilgoj unelen dugneh ni unshigch ta buhend cholootei shu dee. Ugaasaa temdegleliin debter gedeg huruu shul, haymsaa, eldeb shingeneer duuren labortori baidag yum hoino doo. Tyrshilt hiihguigeer togs buteel tyyrbina gedeg yu l bol doo
Post a Comment